МУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчинС.Гончигсумлаагийн санаачилсан Монголын хөгжмийн зохиолчдын холбоо 50 жилийн түүхтэй өвгөн байгууллагын нэг.
Энэ хүний үүсгэн байгуулсан холбооөнөөдөр залуусын шинэ үеэр хүрээгээ тэлж байгаа нь шинээр төгсөж байгаа хөгжмийн мэргэжлийн уранбүтээлчдийн уран бүтээлийг идэвхжүүлэх, тэднийг дэмжих зэрэг үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгнө гэдэгт итгэж байгаа. Бидний хэдэн нөхөд энэ клубыг үүсгэн санаачлах тухай саналыг нэлээн эртнээс ярьжбайсан.
Харин МХЗХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Бямбабаяр үүнийг дэмжиж, холбооныхоо дэргэд ажиллуулах зөв гэсэн чиглэл өгснөөр бид залуу хөгжмийн зохиолчдын "Монгол аялгуу" клубынхээ үйлажиллагааг эхлүүлж байна.
Манай холбоо дэргэдээ ийм клубтай болсон нь тарж бутрахдаа бус харин ч үйл ажилллагаагаа өргөжүүлж, хамтран ажиллахболомжтой болж байгаа юм.